Мексикт албан ёсны айлчлал хийж байгаа Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 10-ны өдөр хэлэхдээ, Хятад Мексик нь стратегийн өндөрлөгөөс хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг харж, засгийн газрын үйлчилгээний төвшнийг цаашид дээшлүүлж, чухал салбар дахь хамтын ажиллагааг нааштай ахиулах ёстой бөгөөд олон улсын эдийн засгийн үйл хэрэг дэх хамтын ажиллагаагаа чармайн өргөтгөх ёстой юм гэжээ.
Хятад Мексик 2 орон хөгжиж байгаа том гүрэн тул олон улсын эдийн засаг, худалдаа, банк санхүү зэрэг салбарын үйл хэрэгт чухал нөлөөтэй юм. Хоёр тал эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр орны өөр өөрийн хөгжлийг ахиулан , улмаар хөгжиж буй орнуудын хамтын ашиг сонирхлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм гэснийг бүрэн ойлгон, хоёр орон хоорондын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны нөөц хүчнийг цаашид дайчлах ёстой гэж Ши Жиньпин мөн өдөр тэмдэглэв.
Тэрээр цааш нь хэлэхдээ, өнөө хоёр талаараа банк санхүүгийн хямралыг зохицуулах, олон улсын банк санхүүгийн тогтолцоонд өөрчлөлт хийх, ДХБ-ын Дохагийн уулзалт хэлэлцээ, олон улсын стандартыг боловсруулан тогтоох, олон улсын зах зээлийг нээж өргөжүүлэх, өөр өөрийн байгаа бүс нутгийн интеграцлалд оролцох зэрэг талаар зөвшилцлөө эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа өргөтгөн, хөгжиж байгаа улс орнуудын зүй ёсны эрх ашгийг хамгаалахаар хамтран чармайх ёстой гэжээ. Хоёр талын хамтын хүчин чармайлттайгаар Хятад Мексикийн харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагаа нь лавтай элбэг баялаг үр өгөөжтэй болж, хоёр ард түмэнд нэн бодитой ашиг тус хүртээнэ гэдэгт бат итгэж байна гэж тэрээр илэрхийлэв. \Хүчит орчуулж ,Урангоо хянав\
|