• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-11 18:13:17    
Ши Жиньпин Мексикийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийж дээд, доод танхмын дарга нартай уулзав

Хятадын Олон Улсын Радио

     Мексикт албан ёсны айлчлал хийж байгаа Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 10-ны өдөр Мексикийн ерөнхийлөгч Калдеронтой хэлэлцээ хийсэн бөгөөд Мексикийн дээд танхимын дарга Гаставо Мадеро болон доод танхимын дарга Кесар Дуартетай тус тус уулзсан байна.

      Ши Жиньпин Калдеронтой уулзах үед хэлэхдээ, Хятад улс Хятад Мексикийн харилцааг стратегийн төвшнөөс хүндэтгэн үзсээр ирсэн бөгөөд Мексикийг ямагт Хятадын Латин Америк дахь сайн анд, сайн түншээ болгож ирсэн. Өнөө Хятад Мексик эдийн засгийн хөгжлийн чухал шат үедээ байгаа, хоёр тал хамтын ажиллагааны салбараа өргөтгөж, хоёр орны хамтын хөгжилтөд тус дөхөм үзүүлэх ёстой гэжээ.

     Мексикийн дээд танхимын дарга Гаставо Мадеро болон доод танхимын дарга Кесар Дуартетай уулзах үед Ши Жиньпин хэлэхдээ, өнөөгийн нөхцөл байдалд Хятад Мексик сэтгэл нэгтэй хамтран ажиллаж, банк санхүүгийн хямралыг зохицуулах нь манай хоёр орны эрсдэлд хандах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тустай төдийгүй хөгжиж байгаа орнуудын ашиг сонирхлыг хамгаалж, дэлхийн эдийн засгийн хөгжилд ч тус дөхөм үзүүлэх юм гэжээ.

     Ши Жиньпин мөн өдөр бас Хятад Мексикийн аж ахуйн нэгжийн бизнесийн үдийн зоогт оролцож хэлэхдээ, Хятад Мексик эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг стратегийн өндөрлөгөөс үзэж, түүнийг ахиулан, засгийн газрын үйлчилгээний төвшнийг цаашид дээшлүүлж, гол салбарын хамтын ажиллагааг нааштай ахиулахын зэрэгцээ олон улсын эдийн засгийн үйл хэрэг дэх хамтын ажиллагаагаа өргөтгөхөөр чармайх ёстой гэжээ. \Сарантуяа орчуулж, Пэрлаймаа хянав\