Мексикт албан ёсны айлчлал хийж байгаа Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 10-ны өдөр Мексикийн Ерөнхийлөгч Фелип Калдерон Хиножосатай хэлэлцээ хийсэн бөгөөд Мексикийн дээд танхимын дарга Густаво Мадеро, доод танхимын дарга Кесар Дуартетай уулзлаа.
Ерөнхийлөгч Фелип Калдерон Хиножосатай хэлэлцээ хийх үед Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Мексикийн харилцаанд Хятад улс стратегийн дээд төвшнөөс хандаж, Мексикийг Латин Америк дах Хятадын сайн анд, сайн түнш гэж үзсээр ирсэн юм. Хятад, Мексик өнөө эдийн засгийн хөгжлийн чухал үе шатанд оршиж байна. Хоёр тал хамтын ажиллагааны салбараа өргөтгөн, хоёр орны хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх ёстой гэжээ. Хятад, Мексик хоёр орон бол хөгжиж байгаа том гүрэн, олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэх талаар адил байр суурь,ашиг сонирхолтой байгаа болохоор, хоёр тал нягт хэлхээ холбоотой ажиллаж, байр сууриа бүрэн зохицуулж, хоёр орон болон хөгжиж байгаа улс орнуудын ашиг сонирхлыг хамтаар хамгаалж болох юм гэж тэр тэмдэглэжээ.
Мексикийн дээд танхимын дарга Густаво Мадеро, доод танхимын дарга Кесар Дуартетай уулзах үед Ши Жиньпин хэлэхдээ, өнөөгийн байдалд, Хятад, Мексик хоёр орон хамтаар банк санхүүгийн хямралтай тэмцэх нь эрсдлийг даах талаарх хоёр орны хүчин чадлыг нэмэгдүүлэх төдийгүй бас хөгжиж байгаа улс орнуудын ашиг сонирхлыг хамгаалж, дэдхийн эдийн засгийн хөгжлийг ахиулахад ч ашигтай юм гэжээ. Банк санхүүгийн хямралыг ялан туулах талаар Хятад улсын авч байгаа арга хэмжээ нь олон оронд гүнзгий сэтгэгдэл үлдээсэн, Мексикт ч хямралыг аз боломж болгохын үлгэр жишээ боллоо гэж Мексикийн дээд танхимын дарга Густаво Мадеро, доод танхимын дарга Кесар Дуарте тэмдэглэжээ. Мексик нэг Хятадын бодлого баримталж, Түвдийн асуудал бол Хятадын дотоод хэрэг мөн гэж үзэж байна гэж тэд бас илэрхийлжээ.
Ши Жиньпин мөн өдөр бас Хятад-Мексикийн аж ахуйн нэгжийн эздийн үдийн зоогт оролцлоо. Ши Жиньпин үдийн зоог дээр хэлэхдээ, Хятад-Мексик стратегийн дээд төвшнөөс эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд хандаж тус дөхөм үзүүлэн, Засгийн газрын үйлчилгээний төвшнийг цаашид дээшлүүлж, гол чухал салбар дахь хамтын ажиллагааг нааштай ахиулж, олон улсын эдийн засгийн үйл хэрэг дэх хамтын ажиллагаагаа өргөтгөхийн тулд хүчин чармайлт гарган ажиллана гэжээ. \О.Дарамбазар орчуулж,Пэрлаймаа хянав.\
|