Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 11-ний үдээс хойш Саудын Арабын нийслэл Эр-Риядад Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Аттияантай уулзаж, хоёр тал Хятад, Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны комиссын харилцааг эрчимжүүлэх асуудлаар чухал, шинэ нийтлэг ойлголттой болсон байна.
Хү Жиньтао хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны комисс нь Хятадын эдийн засаг худалдаа, эрчим хүчний хамтын ажиллагааны чухал түнш болсон. Хоёр тал хамтаар чармайж, олон нийтийн хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгохыг Хятадын тал хүсэж байна гэжээ.
Хү Жиньтао бас хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэх асуудлаар дөрвөн зүйлт санал дэвшүүлсэн байна. тухайлбал: Хятад болон Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны комисс хоорондын стратегийн яриа хэлэлцээний механизмыг яаралтай тогтоох, Хятад улс болон Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны комисс чөлөөт худалдааны район байгуулахад холбогдсон гэрээнд аль болох түргэнээр гарын үсэг зуруулах, хөрөнгө оруулалт болон банк санхүүгийн салбарын зохицуулалт , хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын банк санхүүгийн хямралын үзүүлсэн сөрөг нөлөөг хамтаар зохицуулах, соёл, боловсролын солилцоог өргөтгөх зэрэг дөрвөн тал хамрагдана. \Сарантуяа орчуулж, Пэрлаймаа хянав\
|