Ямайкийн Засгийн газрын урилгаар, Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 11-ний үдээс хойно Ямайкад хүрэлцэн очиж айлчлалаа эхэллээ.
Ши Жиньпин нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, Ямайка бол Карибын бүс нутаг дахь Хятадын хамтын ажиллагааны чухал түнш юм. Хоёр орон харилцаагаа хөгжүүлэхийг Хятадын Засгийн газар дээд хэмжээнд чухалд үзэж байна. Энэ айлчлалаар найрамдлыг зузаатган, нийтлэг ойлголтыг өргөтгөж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөгжилд тус дөхөм үзүүлэх зорилгодоо хүрэхийг хүсч байна гэлээ.
Айлчлалын үеэрээ орлогч дарга Ши Жиньпин Ямайкийн Ерөнхийлөгч Кеннет Октавиус Халл, Ерөнхий сайд Оретте Брусе Голдинг болон парламентын удирдагчидтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа болон харилцан сонирхож буй олон улсын асуудлаар санал бодлоо солилцох болно.
Ши Жиньпин Мексикт хийсэн айлчлалаа өндөрлөөд Ямайкад айлчилж байгаа юм. Үүний дараа, тэр бас Коломби, Венесуэл, Бразил зэрэг оронд айлчилна. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|