Хятад улсын дарга Хү Жиньтао 12-ны өдөр Ази, Африкийн таван орон дохь айлчлалаа үргэлжлүүлж Саудын Арабад хийсэн төрийн айлчлалаа өндөрлөөд Мали орохоор Эр-Риядаас тусгай нисэх онгоцоор мордлоо.
Хү Жиньтао 10-ны өдрөөс Саудын Арабад хийх айлчлалаа эхлэн , Саудын Арабын ван Абдуллах Бин Аблул-Азизтай хэлэлцээ хийж, Хятад, Саудын Арабын стратегийн найрсаг харилцааг гүнзгийрүүлж, банк санхүүгийн хямралд хамтаар хандах асуудлаар нийтлэг ойлголцолтой болсон байна. Хэлэлцээ хийх үед Хү Жиньтао Хятад Саудын Арабын стратегийн найрсаг харилцааг хөгжүүлэх зургаан зүйлт санал дэвшүүлсэн бөгөөд хоёр талаараа эрчим хүч, эрүүл мэнд,хорио цээр, зам харилцаа, соёл зэрэг хамтын ажиллагааны таван гэрээнд гарын үсэг зурсан байна. Үүнээс гадна, Хү Жиньтао бас Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Абдул-Рахман Ал-Аттияхтай уулзаж, Хятад болон Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны комиссын гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар нийтлэг ойлголттой болсон байна.
Богино хугацааны төрийн айлчлалынхаа хугацаанд Хү Жиньтао бас Хятадын компанийн Саудын Арабад байгуулсан барилга байгуулалтын төслийн байдалтай танилцсан бөгөөд Хятад, Саудын Арабын шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны бүдүүвч гэрээнд гарын үсэг зурсны дараа хийсэн анхны төсөл---Хятад, Саудын Арабын финикийн гал модны генийн судалгааны төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа байдлыг үзэж танилцсан байна. \Сарантуяа орчуулж, Пэрлаймаа хянав\
|