Мали улсын Ерөнхийлөгч Амаду Тумани Турегийн урилгаар, Хятад улсын Дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 12-ны өдрийн үдээс хойно тусгай нисэх онгоцоор Мали улсын нийслэл Бамако хотод хүрэлцэн очиж, баруун Африкийн энэ улсад хийх анхны төрийн айлчлалаа эхлүүлсэн байна.
Хү Жиньтао нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, Хятад, Мали хоёр орны нөхөрлөл нь өнө удаан жилийн түүхтэй, Мали бол хагийн эрт Хятад улстай дипломат харилцаа тогтоосон Африкийн улс орнуудын нэг нь юм.
Дипломат харилцаа тогтоосноос хойших 49 жилд, Хятад, Мали хоёр орон уламжлалт нөхөрлөлөө хөгжүүлж, хоёр талын олон салбар дахь хамгийн ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн, Хятад, Малийн харилцааг Хятадын тал нандигнан үзэж, Малийн талтай хамтаар хоёр орны найрсаг хамтын ажиллагааны шинэ хуудсыг нэмэхийн тулд хүчин чармайлт гагахад бэлэн байна гэжээ. Хү Жиньтао хэлэхдээ, хоёр талын харилцаа, хамтаар сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар Ерөнхийлөгч Амаду Тумани Туре нарын зэрэг Малийн удирдах хүмүүстэй санал бодлоо гүнзгий солилцохыг хүсэн хүлээж байна.
Үүний зэрэгцээ, хоёр талын хамтын хүчин чармайлттаар энэ айлчлал маань нөхөрлөлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, өрсөлдөөн сорилттой хамаар тэмцэж, хөгжлийг хамтаар эрэлхийлэх зорилтдоо хүрнэ гэдэгт итгэж байна гэжээ.\Хүчит орчуулж, О.Дарамбазар хянав.\
|