• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-13 10:40:59    
Тусламж үзүүлэх олон арга хэмжээг Хятад улс нухацтай хэрэгжүүлэх болно

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын Дарга Хү Жиньтао 12-ны өдөр Бамако хотод Малийн Ерөнхийлөгч Амаду Тумани Туретай хэлэлцээ хийсэн байна. Хү Жиньтао хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямралын хатуу өрсөлдөөн сорилтын өмнө, Хятад, Африкийн эв санааны нэгдлийг эрчимжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой юм гэжээ. Хятад улс нь Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтаар тогтоосон тусламж үзүүлэх олон арга хэмжээг нухацтай хэрэгжүүлж, боломжийн хэрээрцаашидАфрикт туслалцаа үзүүлж, Африкийн улс орнуудын өр ширийг багасган түүнийг төлөхөөс чөлөөлж, Африктай худалдаа, хөрөнгө оруулалтаа өргөтгөн, Хятад, Африкийн ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэж Дарга Хү Жиньтао Хятадын Засгийн газрын өмнөөс амлалт хийсэн байна.

      Дарга Хү Жиньтао Хятад, Малийн харилцаанд ахиц гарч буйг өндрөөр үнэлсэн бөгөөд Хятад, Малийн харилцааны хөгжлийн талаар дөрвөн зүйлт санал дэвшүүлсэн байна.

      Амаду Тумани Туре хэлэхдээ, Хятадын ард түмэнтэй тогтоосон нөхөрлөлийг Малигийн ард түмэн маш их нандигнан үзэж байгаа бөгөөд Хятад улсаас урт хугацааны турш Малид туслалцаа дэмжлэгт үзүүлсэнд баяр талархал илэрхийлж байна. Малигийн тал нь Мали, Хятадын эв санааны нэгдлийг хэвээр хадгалж, Хятадын талтай найрсаг хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Малигийн тал нэг Хятадын бодлогоо тууштай баримтална гэжээ.

      Дарга Хү Жиньтао хэлэхдээ, 2006 оны Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтаас хойш, хоёр талын хамтын хүчин чармайлттаар Хятад, Африкийн улс төрийн харилцаа улам нягт болж, ажил хэрэгч хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжсөн байна.Африк хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, Африкийн улс орнуудын хөгжлийг дэмжих гэсэн Хятадын Засгийн газрын 8 зүйлт бодлого, арга хэмжээний хэрэгжилт нааштай ахиц олсон. Мали болон Африкийн улс орнууд Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайд нарын хэмжээний 4-р хурлын бэлтгэл ажлыг нааштай хийж, Хятад, Африкийн шинэ хэлбэрийн стратегийн түншлэлийн харилцааг ахиулж, Хятад, Африкийн ард түмэнд үр өгөөж хүртээхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. Тэрээр цааш нь цохон тэмдэглэхдээ, олон улсын банк санхүүгийн өнөөгийн хямралаас Африкт үзүүлсэн сөрөг нөлөө нь нэгэнт тодорхой болсон. Африкийн найз нарт учирч байгаа хүндрэл бэрхшээл болон сонирхож байгаа асуудлыг Хятадын тал маш чухалчилж байгаа бөгөөд Мали зэрэг Африкийн улс орнуудтай олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэх талаар хэлхээ холбоо болон зөвшилцлөө сайжруулж, Африкийн анд нөхдийн хамт хүндрэл бэрхшээлийг даван туулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Амаду Тумани Туре Дарга Хү Жиньтаогийн саналыг зөвшөөрч, Африкийн интеграцчилал болон Африкийн Холбоод туслалцаа дэмжлэг үзүүлсэн Хятадын Засгийн газарт баяр талархал илэлхийлсэн байна.

      Хэлэлцээний дараа, хоёр удирдагч гарын үсэг зурах ёслолд оролцож сурвалжлагчидтай уулзав. \Хүчит орчуулж, О.Дарамбазар хянав.\