БНАСАУ-ын "Нодон Синмун сонин" 13-ны өдөр мэдээлэхдээ, БНАСАУ-ын дээд удирдагч Ким Чен Ир саяхан Вонсаний Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн ажил байдалтай танилцах үе хэлэхдээ, БНАСАУ харьцангуй богино хугацаанд шинжлэх ухааны өндөр боловсролтой нэн олон эрдэмтнийг бэлтгэн хүмүүжүүлж, шинжлэх ухаан техникийн шинэ салбарыг нээхээр чармайн ажиллаж, хөдөө аж ахуйн техникийн ерөнхий төвшнийг дээшлүүлж байгаа болон ХАА-д оршиж байгаа өнөөгийн асуудлыг зохицуулах хэрэгтэй гэжээ.
Ким Чен Ир хэлэхдээ, БНАСАУ хүчирхэг их улс орныг бүтээн байгуулахад шинжлэх ухаан техникийн хүчинд түшиглэж, хөдөө аж ахуй хөгжсөн шинжлэх ухаан техник дээр тулгуурлах хэрэгтэй. Энэ зорилтод хүрэхэд эрхбиш хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн их олон эрдэмтэнтэй байх явдал шаардагдана гэжээ. Байдлын хөгжлийн шаардлагын дагуу, хичээл боловсролынхоо арга хэлбэрийг тасралтгүй өөрчлөн сайжруулж, хичээл сургалт болон практикийг уялдуулж, хөдөө аж ахуйн техник эзэмшсэн эрдэмтнийг нэн олноор бэлтгэн хүмүүжүүлэх хэрэгтэй гэж тэрээр шаардсан байна.
"Нодон Синмун сонин" мөн өдөр бас Ким Чен Ирийн Вонсан хотын шилний үйлдвэр, гутлын үйлдвэр болон химийн үйлдвэр зэргийн ажил байдалтай танилцсан тухай мэдээлсэн байна. Техникийг өөрчлөн сайжруулах ажиллагаа өрнүүлэн, үйлдвэрлэлийн цар хэмжээг чармайн дээшлүүлж, бараа бүтээгдэхүүний төрөл зүйлийг нэмэгдүүлж, чанарыг нь дээшлүүлж, өртгийг нь бууруулахыг тэрээр үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шаарджээ. \Хүчит орчуулж, О.Дарамбазар хянав.\
|