Америк, Оросын хоёр дагуул сансрын тойрог замд мөргөлдсөний дараа, холбогдох талууд 12-ны өдөр уг хэргийн шалтгаан болон үр дагаварын талаар байр сууриа илэрхийлжээ.
Америкийн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Роб Мсинтурфф хэлэхдээ, Америк, Орос хоёр орон дагуул мөргөлдсөн хэрэгт холбогдуулан мэргэжилтнүүдийн хурал хийж магадгүй гэжээ.
Америк, Оросын дагуул сансрын тойрог замд мөргөлдсөн нь Оросын дагуул хяналт алдсантай холбоотой байж магадгүй гэсэн Америкийн Иридиум дагуулын компанийнхны хэлсэнтэй холбогдуулан ОХУ-ын БХЯ-ны Хэвлэл мэдээллийн газрын төлөөлөгч 12-ны өдөр хэлэхдээ, энэ удаагийн дагуул мөргөлдсөн нь Америкийн талын дагуул сансрын "хогийн тойрог замд" эндүүрч орсноос болсон байж магадгүй гэжээ.
Хятадын Шинжлэх Ухааны Академийн Зи Жиньшань сансар одон орныг судлах оргилын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жао Чанинь хэлэхдээ, Хятадын Шинжлэх Ухааны Академийн ажиглалтын сүлжээ нь Орос, Америкийн дагуул мөргөлдсөнөөс бий болсон хэлтэрхийнүүдийг эрж хайж эхэлсэн. Тэдгээр хэлтэрхий зүйлүүдээс Хятадын хэрэглээний дагуулд үзүүлэх нөлөөг нягт ажиглаж байна гэжээ. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./
|