Ямайкад айлчилж байгаа Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 12-ны өдөр Ямайкийн Ерөнхий сайд Оретте Брусе Голлингтай хэлэлцээ хийхдээ, Хятад, Ямайкийн найрсаг түншлэлийн харилцааг шинэ шатанд дэвшүүлэн хөгжүүлэхийн тулд, Ямайкийн талтай хамт тус дөхөм үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Хятад, Ямайка хамтаар хөгжих найрсаг түншлэлийн харилцаа тогтоосноос хойш, хоёр талын харилцаанд бүх талаар хөгжих сайхан хандлага ирлэрлээ. Ямайка бол Карибын бүс нутаг дахь Хятадын хамтын ажиллагааны чухал түнш юм. Эрх тэгш, харилцан ашигтай, хамтаар хөгжих бүх талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоохын тулд, Карибын олон орнуудтай хамтаар цуцалтгүй хүчин чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна гэж Ши Жиньпин тэмдэглэжээ.
Хэлэлцээний дараа, хоёр орны удирдагчид эдийн засаг, техник, боловсрол, банк санхүү зэрэг салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд байлцсан бөгөөд бас хамтаар сэтгүүлчидтэй уулзлаа. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|