Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин Колумбид айлчлахаар орон нутгийн цагаар 15-ны үдээс өмнө Колумбийн нийслэл Боготад хүрэлцэн очлоо.
Боготад айлчлах хугацаандаа, Ши Жиньпин Колумбийн дэд ерөнхийлөгч Франнсиско Сантос Калдеронтай хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа болон харилцан сонирхож байгаа олон улсын чухал чухал асуудлаар санал бодлоо солилцох бөгөөд хамтаар сэтгүүлчидтэй уулзана.
Үүнээс гадна, Ши Жиньпин бас Хятад-Колумбийн аж ахуйн нэгжийн эздийн барьсан өглөөний зоогт оролцоно. \О.Дарамбазар орчуулж,Баясгалан хянав.\
|