Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин Колумбын нийслэл Сант фе Боготод хүрэлцэн очиж айлчлахаар орон нутгийн цагаар 15-ны үдээс хойш Колумбын умарт нутгийн хот Картагена хотоос мордлоо.
Сант фе Боготод айлчлах хугацаандаа Ши Жиньпин Колумбын дэд ерөнхийлөгч Франсиско Сантостай хэлэлцээ хийж хоёр талын харилцаа болон харилцан сонирхож байгаа олон улсын чухал чухал асуудлаар санал бодлоо солилцох болно.
Колумбын засгийн газрын урилгаар Ши Жиньпин тухайн орон нутгийн цагаар 14-ний үдээс хойш Колумбын умарт нутгийн хот Картагенад хүрэлцэн очиж, Колумбд хийх албан ёсны айлчиллаа эхлүүлсэн байна. Картагенад байх хугацаандаа Ши Жиньпин Колумбын ерөнхийлөгч Алваро Урибетай уулзаж, нэн өргөн хүрээнд хамтран ажиллаж, хоёр орны харилцааг хөгжүүлэхийг ахиулах болно гэж санал нэгтэй илэрхийлжээ. Үүнээс гадна Ши Жиньпин бас Картагена хотын дарга хатагтай Жудис Пинедотой уулзаж, уг хотын хүндэд зочны өргөмжилэл болон нэр хүндэд яруу алдар итгэлийн бэлэг тэмдэг болсон хотын түлхүүрийг гардан авсан байна. \Гэрэлт орчуулж,Баясгалан хянав \
|