• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-16 10:42:23    
Хятад, Африкийн орнуудын шинэ хэлбэрийн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгий хөгжүүлэхэд тус төхөм үзүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын Дарга Хү Жиньтао 15-нд Танзанийн нийслэл Дар-ес-Салаамд Хятадын ба гадаадын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Бээжингийн дээд хэмжээний уулзалтын тогтоосон Африкийн орнуудад тусламж үзүүлэх арга хэмжээнүүдийг Хятад улс цаг дахайд нь чанарын баталгаатай хэрэгжүүлнэ. Хятад, Африкийн орнуудын шинэ хэлбэрийн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгий хөгжүүлэхэд Хятад улс тус төхөм үзүүлнэ гэжээ.

     Хү Жиньтао тэмдэглэхдээ, олон улсын банк санхүүгийн өнөөгийн хямрал Хятад улс болон Африкийн орнуудын эдийн засгийн хөгжилд багагүй хүндрэл бэрхшээл учруулж байгаа хэдий ч, Хятад улсын Африкийн орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд нөлөөлөхгүй юм гэжээ.

     Африкийн орнуудын жинхэнэ найз болсны хувьд, Хятад улс Африкийн орнуудын эдийн засгаа хөгжүүлэх, ардын амьжиргааг сайжруулахыг нь нааштай дэмжиж, Африкийн орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хүндрэл бэрхшээлийг хамтаар даван туулахад бэлэн байгаа. Бээжингийн дээд хэмжээний уулзалтын тогтоосон Африкийн орнуудад тусламж үзүүлэх арга хэмжээнүүдийг Хятад улс цаг дахайд нь чанарын баталгаатай хэрэгжүүлж,Хятад, Африкийн орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад, Африкийн орнуудын шинэ хэлбэрийн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгий хөгжүүлэхэд Хятад улс тус төхөм үзүүлнэ гэж Хү Жиньтао тэмдэглэжээ. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./