Колуммбид айлчилж байгаа Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 15-ны үдээс хойно, Колумбийн умарт нутгийн хот Картагена хотод хэлэхдээ, Колумбын талтай хоёр талын худалдааг өргөтгөж, хамтын ажиллагааны салбараа нэмэгдүүлэн, хоёр орны бүтээлч хамтын ажиллагааны төвшнийг дээшлүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Колумбийн Ерөнхийлөгч Алваро Урибе Велезтэй уулзах үед, Ши Жиньпин хэлэхдээ, ноднины 11-р сарт Хятад улсын Дарга Хү Жиньтао Ерөнхийлөгч Урибетай хоёр орны улс төрийн чин үнэнч найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх бүтээлч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хүмүүнлэгийн баялаг агуулгатай солилцоо хийх болон олон талт үйл хэргийн талаарх зохицуулалт, хамтын ажиллагааг өргөтгөх зэрэгтэй холбогдуулан нийтлэг ойлголтод хүрсэн. Энэ бол ирэх хэсэг хугацаан дахь Хятад, Колумби хоёр орны харилцаанд баримтлах ёстой зарчим, чиг шугам мөн гэжээ. Ирэх жил бол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд тохиох юм. Үүнээр боломж болгон, хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ салбар, шинэ аргыг идэвхтэй хайн сүвэгчилж, хамтаар хөгжих шинэ шаардлагад зохицох хэрэгтэй гэж тэрээр бас цохон тэмдэглэжээ.
Ерөнхийлөгч Урибе хэлэхдээ, сүүлийн жилүүдийн хоёр орны харилцааны хөгжилтөд Колумбийн Засгийн газар сэтгэл ханамжтай байна. Колумби нөөц баялаг элбэг, эдийн засгийн хөгжлийн талын худалдааны боломж их байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Колумбид худалдаа, хөрөнгө оруулалт хийхийг сайшаана. Үүнд бодлого, эрх зүйн сайн сайхан орчин хангахад бэлэн байна гэжээ. Банк санхүүгийн хямралтай тэмцэж эдийн засгийн өсөлтөө хэвээр хадгалах талаар Хятад улсын авч байгаа олон арга хэмжээ нь Колумбид гүн сэтгэгдэл үлдээлээ. Хятадын хөгжил, эдийн засгийн өсөлтийн хурд нь дэлхий нийтийн хямралаас гарахад чухал ач холбогдолтой юм гэж тэр бас илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|