Колумбид айлчилж байгаа Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 16-ны өдөр Хятад, Коломбын аж ахуйн нэгжийн эздийн өглөөний зоог дээр хэлэхдээ, олон улсын эдийн засаг, банк санхүүгийн орчин ахуй ээдрээн будлиантай, өөрчлөлт ихтэй байгаа өнөөгийн байдалд, Хятад, Колумби хоёр тал зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, өрсөлдөөн сорилтод хамтаар хандаж, хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны нааштай хөгжлийн сайн сайхан хандлагыг хамгаалах ёстой гэж илэрхийлсэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Колумби нь нөөц баялаг, хөрөнгө мөнгө, техник, зах зээл зэрэг талаар өөр өөрийн давуу талтай, эдийн засгийн харилцан нөхвөрлөх чанар их байдаг. Өнөө, хоёр орны эдийн засаг бүр хөгжлийн чухал үе шатанд байж, хамтын ажиллагаагаа өргөтгөх дотоод хөдөлгүүр хүчинтэй байна гэжээ. Худалдааны бүтцээ сайжруулан, хамтын ажиллагааны салбарыг өргөтгөн, хөрөнгө оруулалтын талаарх хамтын ажиллагаагаа өргөтгөхийг тэрээр санал болгов. Хятадын хүчирхэг нэн олон аж ахуйн нэгжүүд Колумбид хөрөнгө оруулахыг Хятадын Засгийн газар сайшаах бөгөөд Колумбийн нэн олон аж ахуйн нэгжүүд Хятад улсад ажил үйлс бүтээхийг сайшааж байна гэж тэр бас тэмдэглэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Колумбийг Хятадын иргэдийн аялан жуулчлах орон болгосноо Хятадын Засгийн газар мэдэгдсэн, энэ нь хоёр орны аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг ахиулахад ашигтай төдийгүй, хоёр талын хүмүүсийн харилцааг өргөтгөх явцад хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|