Коломбод айлчилж байгаа Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 16-ны өдөр Коломбын дэд ерөнхийлөгч Франсиско Сантос Калдеронтай хэлэлцээ хийсэн байна.
Ши Жиньпин хэлэлцээний явцад хэлэхдээ, Хятад, Коломбо бол бүр хөгжиж байгаа улс орон юм. Хоёр орны харилцаа урт удаан түүхтэй, хоёр орны Засгийн газар болон удирдагчид хоёр талын харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалд үзэж, бие биеийн анхаарч бий зүйлийг ойлгон харгалзаж байна. Эдгээр нь хоёр орны харилцааны хөгжлийн ил тод онцлог юм. Хоёр орон өнөө хөгжлийн чухал үе шатанд байна, харилцан ашигтай, хамтаар ялах үндсэн дээр, хоёр тал олон салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөх нь өрсөлдөөн сорилтод хамтаар хандаж, хэлбэрэлтгүй хөгжилд хүрэхэд ашигтай юм гэлээ. Хоёр тал улс төрийн итгэлцлээ байнга гүнзгийрүүлэн, эдийн засаг, худалдаа болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа дорвитой өргөтгөж, хүмүүнлэгийн салбар дахь солилцоогоо ахиулж, Хятад, Коломбын найрсаг нийгмийн үндсийг бэхжүүлэхийг тэр санал болголоо.
Коломбын эдийн засгийн хөгжил болон дэд бүтцийн их цар хэмжээтэй байгуулалт нь хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаанд асар их боломж тохиол хангасан юм. Хятадын аж ахуйн нэгжийн эзэд Колумбд харилцан ашигтай хамтын ажиллагаа хийхийг Коломбийн тал сайшаана гэж Франсиско Сантос Калдерон илэрхийлээд, Коломб нэг Хятадын бодлого эрс баримтална гэж тэмдэглэжээ.
Мөн өдөр Ши Жиньпин бас Хятад, Коломбийн аж ахуйн нэгжийн эздийн өглөөний зоог дээр хэлэхдээ, олон улсын эдийн засаг, банк санхүүгийн будлиантай, өөрчлөлт ихтэй өнөөгийн байдалд, Хятад, Коломби хоёр тал зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, өрсөлдөөн сорилтод хамтаар хандаж, хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны нааштай хөгжлийн сайн сайхан хандлагыг хамгаалах ёстой гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|