Францын сонин хэвлэлийн 16-ны өдрийн мэдээлснээс үзвэл, Франц, Английн цөмийн шумбадаг хоёр хөлөг онгоц энэ 2-р сарын эхэнд Атлантын далайд мөргөлдөж, бүр адил бус хэмжээгээр эвдэрсэн боловч хүн хар эндэж шархдаагүй юм байна.
Мэдээлснээс үзвэл, мөргөлдсөний дараа, Францын "Ле Триомпант" гэдэг цөмийн шумбадаг хөлөг онгоцны чагнагчийн бүрхүүл эвдэрсэн боловч Францын баруун хойд тэнгисийн эрэг дээр байгаа тэнгисийн цэргийн баазандаа өөрөө харьж чадсан байна. Английн "ХМС Вангуард " гэдэг цөмийн шумбадаг хөлөг онгоцыг харин Шотландын нэг тэнгисийн цэргийн баазанд чирч аваачсан юм байна.
Англи, Франц хоёр орны Батлан Хамгаалах Яам энэ ослыг нотолсон байна. \Сарантуяа орчуулж, Цэцэн хянав\
|