• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-17 17:34:04    
Ши Жиньпинь Колумбын Үндэстний Конгрессын даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио

      Колумбд айлчилж байгаа Хятад улсын орлогч дарга Ши Жиньпинь орон нутгийн цагаар 16-ны өдөр Колумбын Үндэстний Конгрессын дарга бөгөөд Сенатын дарга Хернан Андраде Серрано болон Доод танхимын дарга Герман Варон Котринотой уулзсан байна.

      Ши Жиньпинь хэлэхдээ, Колумбын Сенат болон Доод тэнхим нь урт хугацааны турш Хятадтай тогтоосон харилцаагаа чухалд үзэж, чармайн хөгжүүлж ирсэн, Бүх Хятадын АТИХ-тай цаашид солилцоо болон хамтын ажиллагаа өрнүүлэх нь Хятад, Колумбын харилцааг ахиулах чухал хүчин юм. Хоёр орны хууль тогтоох байгууллага, тусгай хороод, найрамдлын байгууллагууд хоорондын хэлхээ холбоогоо улам чангатгаж, харилцан суралцаж, хоёр орон хоёр ард түмний харилцан ойлголцол болоод найрамдлыг зузаатгаж, Хятад, Колумбын найрсаг хамтын ажиллагааг ахиулахад нэмэр хандив оруулахыг хүсэж байна гэлээ.

      Хернан Андраде Серрано болон Герман Варон Котрино хэлэхдээ, Колумбын Үндэстний Конгресс хоёр орны харилцааг ахиулахын төлөө бүх хүчээрээ чармайхад бэлэн байна гэжээ. Засгийн газар 2010 онд Шанхайд болох Дэлхийн яармагт оролцохыг Колумбын Үндэстний Конгресс дэмжих болно гэжээ. \Алтанхуар орчуулж, Цэцэн хянав\