Маврикийд айлчилж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 17-ны өдөр Порт Луид Маврикийн Ерөнхийлөгч Анероод Жугнауттэй уулзав.
Хоёр орны харилцааг хөгжүүлэх явдлыг хоёр тал маш чухалд үзэж, улс төр, эдийн засаг худалдаа, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт нааштай хамтран ажиллаж, элбэг баялаг үр дүнд хүрлээ гэж Хү Жиньтао хэллээ.
Маврикийн эдийн засаг нийгмийн хөгжилд урт хугацааны турш дэмжлэг туслалцаа үзүүлсэн Хятадын талд Жугнаут талархал илэрхийлж, Хү Жиньтаогийн энэ айлчлал хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэн эрчимжүүлэх болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. \ Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|