Маврикт айлчилж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 17-нд Луйс портод Маврикийн ерөнхий сайд Навинчандра Рамгооламтай хэлэлцээ хийлээ. Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад Маврикий хамтаар чармайн, хамтын ажиллагааны салбараа өргөтгөж, агуулгыг нь баяжуулан, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Дарга Хү Жиньтаогийн дэвшүүлсэн хоёр орны харилцааг хөгжүүлэх тухай саналыг бүрмөсөн сайшаан дэмжиж байна гэж Маврикийн ерөнхий сайд Навинчандра Рамгоолам илэрхийлээд Маврикийн тал Хятадтай олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөхөд бэлэн байна гэж хэллээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|