• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-17 19:11:21    
Япон, Америкийн холбоог эрчимжүүлэх талаар тохиролцоонд хүрэв

Синьхуа Агентлаг

      Японы Гадаад хэргийн сайд Хирофуми Накасоне Японд айлчилсан Америкийн шинэ Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой 17-ны үдээс өмнө хэлэлцээ хийж, Япон, Америкийн холбоотны харилцааг цаашид эрчимжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд Америкийн шинэ засгийн газрын тушаалд орсны дараах Япон, Америкийн тэргүүн нарын анхны хэлэлцээг энэ 2-р сарын 24-ний өдөр хийлгэхээр тохиролцсон байна.

      БНАСАУ-ын цөмийн төлөвлөгөөг орхиулах талаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж хоёр тал хэлэлцээний явцад нотлов. БНАСАУ хэрэв "шалгаж болох арга хэлбэрээр" цөмийн төлөвлөгөөгөө орхих юм бол Америк түүнтэй харилцаагаа сэргээх болно гэж Хиллари илэрхийлсэн байна. \ Цэцэн орчуулж, Номин хянав\