Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 17-ны өдөр Коломбод хийсэн айлчлалаа өндөрлөөд Венесуэл орохоор мордов. Коломбын засгийн газрын урилгаар Ши Жиньпин орон нутгийн цагаар 14-ны үдээс хойш Коломбын умард нутгийн Картагена хотод хүрч Коломбод хийх албан ёсны айлчлалаа эхэлсэн юм. Картагена хотод айлчлах хугацаандаа Ши Жиньпин Коломбын Ерөнхийлөгч Алваро Үрибе Велазтай уулзаж, нэн өргөн хүрээнд хамтран ажиллаж, хоёр орны харилцааг гүнзгий хөгжүүлнэ гэж хоёр тал илэрхийлжээ. Коломбын нийслэлд хийсэн удаах айлчлалаар Ши Жиньпин дэд Ерөнхийлөгч Франкиско Сантос Калдеронтой хэлэлцээ хийсэн бөгөөд Коломбын парламентын удирдах хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцаа,харилцан сонирхож байгаа олон улсын чухал асуудлаар санал бодлоо солилцсон байна. Тэрээр бас Коломбын аж ахуйн нэгжийн эздийн өглөөний цайллагад оролцож үг хэлсэн байна.
Ши Жиньпин энэ сарын 8-наас Мексик, Ямайк, Венесуэл, Бразили болон Мальтад албан ёсны айлчлал хийж байна. Венесуэл бол түүний айлчлалын дөрөвдөх орон юм. /Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав/
|