• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-18 10:25:08    
Барак Обама 787 тэрбум ам.долларын эдийн засгийг сэргээх төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

Хятадын Олон Улсын Радио

      Америкийн ерөнхийлөгч Барак Обама тухайн орон нутгийн цагаар 17-ны өдөр Колорадо муж улсын төв Денверт 787 тэрбум ам долларын эдийн засгийг сэргээх төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ.

      Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Роберт Гиббс хэлэхдээ, эдийн засгийн байдал цаашид үргэлжлэн муудах төлөвтэй ч уг төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар эдийн засгийн сэргэлтэд том алхам хийж, хүмүүсийг дахин ажлын байраар хангах бололцоотой болох юм гэжээ. Эдийн засгийн сэргээлтийн хоёрдох төлөвлөгөө боловсруулах боломжийг үгүйсгэхгүй гэж тэрээр бас илэрхийлжээ.

      Энэ сарын 13-ны өдөр Америкийн сенат болон төлөөлөгчдийн танхим Америкийн эдийн засгийн бууралтаас сэргийлэх зорилго бүхий эдийн засгийн сэргэлтийн төлөвлөгөөг баталсан байна. 787 тэрбум ам долларын 35 хувийг нь татварыг хөнгөлөх, 65 хувийг нь засгийн газрын хөрөнгө оруулалтад зарцуулах юм байна. Уг төлөвлөгөө бол Америкийн эдийн засгийг сэргээхэд чухал бэлэг тэмдэг болж, Америкт 3 сая 500 мянга гаруй ажлын байр хангах буюу баталж, Америкийн эдийн засгийн урт хугацааны хөгжилд суурь болох юм гэж Барак Обама илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\