• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-18 10:47:50    
Хү Жиньтао Мавритиусын Дайчин хөдөлгөөн намын удирдагчтай уулзав

Синьхуа Агентлаг

      Хятад улсын Дарга Хү Жиньтао 17-ны өдөр Луис портод Мавритиусын Дайчин хөдөлгөөн намын удирдагч Паул Веренгертэй уулзлаа.

      Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Мавритиусын харилцаа эрүүл саруулаар тогтвортой хөгжсөөр байна. Энэ нь хоёр орны харилцаа сайхан үндэс суурьтай, хоёр тал хамтын ашиг сонирхолтой байгаагаас болсон юм. Үүний зэрэгцээ, хоёр орны харилцааг хоёр тал чухалд үзэж ахиулсны үр өгөөж юм. Мавритиусын улс төрийн намууд Хятад улсад найрсаг бодлого хэрэгжүүлж, Хятад, Мавритиусын харилцааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхийн тулд нааштай чармайж байгааг Хятадын тал баяртай харж байна гэжээ. Мавритиустай хамтын ажиллагааны найрсаг харилцааг хөгжүүлэхийг Хятадын тал чухалд үзэж байна. Мавритиусын сөрөг намтай хамтран олон улсын банк санхүүгийн хямралтай тэмцэхэд бэлэн байна гэж Дарга Хү Жиньтао онцоллоо.

      Дарга Хү Жиньтао тэмдэглэхдээ, намууд хоорондын харилцаа нь хоёр талын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох юм. Мавритиусын улс төрийн намуудтай цаашид солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг шинэ ахицтай болгоход тус дөхөм үзүүлэхэд ХКН бэлэн байна гэжээ. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./