• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-18 16:49:55    
Ши Жиньпин Венесуэлийн дэд ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дэд дарга Ши Жиньпин тухайн орон нутгийн цагаар 17-ны өдөр Венесуэлийн нийслэл Каракаст Венесуэлийн дэд ерөнхийлөгч Карризалестай хэлэлцээ хийж, хоёр тал хоёр орны харилцааг эрчимжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал бодлоо солилцсон байна.

      Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Венесуэл хоёр орны эдийн засаг өөр өөрийн давуу талтай, харилцан нөхвөрлөж болох бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааны нөөц маш их байна. Хятад Венесуэл дипломат харилцаа тогтоосон 35 жилийн ойгоор тохиол болгож, Венесуэлийн талтай хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Карризалес хэлэхдээ, Венесуэлийн засгийн газар Хятадтай тогтоосон харилцаагаа хүндэтгэж, чухал хамтын ажиллагааны түншээр үзэж байна. Хоёр талд эрчим хүч, цахилгаан холбоо, дэд бүтцийн байгуулалт болон хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны маш их нөөц байна. Тайвань, Төвдийн асуудалд Венесуэл нь цаг ямагт нэг Хятадын бодлого баримтлах болно гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\