Венесуэлд айлчилж байгаа Хятад улсын дэд дарга Ши Жиньпин тухайн орон нутгийн цагаар 17-ны өдөр Венесуэлийн нийслэл Каракаст хэлэхдээ, Хятад Венесуэлийн хамтаар стратегийн түншийн агуулгаа тасралтгүй баяжуулж, 2 орны харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагааг урт хугацаанд, тал бүрээр ахиулахад бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин Хятад Венесуэлийн аж ахуйн нэгжийн эздийн эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад Венесуэл дипломат харилцаа тогтоосон 35 жилийн турш, ялангуяа 2001 онд хоёр орон хамтаар хөгжих стратегийн түншийн харилцаа тогтоосноос хойш, хоёр орны харилцаа тал бүрээр түргэн хөгжсөн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, хоёр орон үүнээс хойш, хамтаар хөгжих стратегийг ахиулж, итгэлцсэн, харилцан туслах, харилцан хөнгөлөлт үзүүлэх, харилцан ашигтай байх зарчмын дагуу хамтаар хөгжих стратегийн түншийн харилцааг тасралтгүй баяжуулж, Хятад Венесуэлийн харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой, тал бүрээр ахиулах болно гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|