Эв санаа нэгтэй байж, ивээх үзлийг таягдаж, эдийн засгийн хямралыг хамтаар зохицуулахыг 17-ны өдөр Брюссельд болсон Европын холбооны парламентын бүгд хурал дээр, хуралд оролцсон төлөөлөгчид Европын холбооны гишүүн орнуудад хандан уриалсан байна.
Европын холбооны дарга орон Чехийн ерөнхий сайд Мирек Тополанек хурал дээр үг хэлж тэмдэглэхдээ, эдийн засгийн хямралыг зохицуулах бол Европын холбоонд нүүрлэж байгаа тэргүүн чухал үүрэг мөн, Европын холбооны гишүүн орнууд бүгд хувь заяа нэгтэй учраас талууд хамтаар асуудлыг зохицуулах хэрэгтэй гэжээ.
Тэрээр хэлэхдээ, 3-р сарын 1-нд хуралдах гэж байгаа Европын холбооны тэргүүн нарын онцгой бага хурлаар банк санхүүгийн байгууллагын чанаргүй хөрөнгийг цэгцлэх болоод бодит эдийн засгийн салбарт банк санхүүгийн байгууллага зээл олгохыг урамшуулах зэргийг гол асуудал болгон авч хэлэлцэх болно гэжээ.
Европын холбооны парламентын дарга Ханс-Герт Поттерин хэлэхдээ, Европын холбооны дотооддоо эрхбиш эв санаа нэгтэй байж, өнөөгийн эдийн засгийн хямралыг хамтаар зохицуулах арга хэмжээг хайж, ивээх үзлийн хандлагаас зайлсхийх хэрэгтэй гэжээ.
Европын холбооны зөвлөлийн дарга Жосе Барросо хэлэхдээ, Европын холбооны гишүүн орнууд сүүлийн ойрд гаргаж, Европын холбооны үлдэж байгаа хөдөө аж ахуйн нөхвөр зэрэг хөдөө аж ахуйн талын хамтын бодлогын төсвөөс 5 тэрбум евро гарган эрчим хүч болон Броадбанд сүлжээний дэд бүтцийн байгуулалтыг голчлон дэмжихийг хүсэн хүлээж байна гэжээ.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|