Бразилын дэд Ерөнхийлөгч Жосе Аленкарийн урилгаар Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 18-ны орой Бразил хотод хүрэлцэн очиж тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
Жи Жиньпин нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, энэ удаа найрамдлаа зузаатгаж, нийтлэг ойлголтоо өргөтгөн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөгжлөө ахиулах зорилгоор Бразилд айлчилж байна. Бразил хоорондын стратегийн түншийн харилцаагаа Хятад улс маш чухалд үзэж байгаа бөгөөд Бразилын талтай хамтаар чармайж хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлж, шинэ өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулан, хоёр орны хамтын хөгжлийг ахиулах бөгөөд өмнөдийн хамтын ажиллагаанд хүчин зүтгэл оруулахад бэлэн байна гэжээ.
Айлчлалын хугацаандаа Ши Жиньпин Бразилын засгийн газар болоод парламентын удирдах хүмүүстэй уулзалт хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа болон харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцоно.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|