• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-19 11:17:50    
Венесуэлтэй олон салбар дахь харилцаа хамтын ажиллагааг ахиулахад Хятад улс бэлэн байна

Хятадын Олон Улсын Радио

      Венесуэлд айлчилсан Хятад улсын дэд дарга Ши Жиньпин тухайн орон нутгийн цагаар 18-ны өдөр Каракаст хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосон 35 жилийн ойгоор аз тохиол болгож, хоёр талын олон салбар дахь харилцаа хамтын ажиллагааг тал бүрээр ахиулахад Хятад улс бэлэн байна гэжээ.

      Венесуэлийн ерөнхийлөгч Чавезтай уулзах үедээ Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Венесуэл урт хугацааны тогтвортой эрчим хүчний хамтын ажиллагааны түншийн харилцаа байгуулж, Хятад Венесуэлийн мөнгө хуримтлуулах сангийн хэмжээг өргөтгөж, хоёр орны хөдөө аж ахуй, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж, дээд шинэ техникийн салбар дахь харилцааг өргөтгөх ёстой гэжээ.

      Чавез хэлэхдээ, Хятадтай тогтоосон харилцаагаа улам эрчимжүүлж, хоёр талын эрчим хүч, эдийн засаг, хөдөө аж ахуй, ядуурлыг бууруулах тэрчлэн төр улсаа засах талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Венесуэл бэлэн байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\