Венесуэлд айлчилсан Хятад улсын дэд дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 18-нд Каракаст Венесуэлийн Улсын Төлөөлөгчдийн Их Хурлын дарга хатагтай Килиа Флорестай уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн жилд Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд газар хөдлөлтийн онц их гамшиг гарсан үеэр Венесуэлийн Улсын Төлөөлөгчдийн Их Хурал нь тусгай тогтоол баталж, Хятадын ард түмэнтэй сэтгэлээ хуваалцаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Хятадад туслалцаа үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж, Хятад Венесуэл хоёр орны ард түмний гүн зузаан найрамдлыг бүрэн гүйцэд харуулсан юм гэжээ. Хатагтай Килиа Флорес хэлэхдээ, Венесуэлийн Улсын Төлөөлөгчдийн Их Хурал засгийн газрын Хятадад авч байгаа бодлогыг эрс хэлбэрэлтгүй дэмжиж, засгийн газрын гарын үсэг зурсан Хятад хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааны гэрээнүүдэд хуулийн баталгаа хангахад бэлэн байгаа .Хоёр орны засгийн газар, парламент, улс төрийн нам, нийгмийн олон давхаргын харилцаа холбоог ахиулж, хоёр талын найрсаг хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө цуцалтгүй чармайх болно гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|