Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Лее Мунбак 19-нд, тус оронд айлчилж очсон Хятадын Шянганы Засаг Захиргааны Онцгой Районы засаг дарга Зэн Иньчуаньтай хэлэлцээ хийлээ. Хоёр тал эдийн засаг болон банк санхүүгийн салбарын хамтын ажиллагаа болон соёл, хүн ардын харилцаа холбоогоо нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Чонвадае ордныхон 19-нд тэмдэглэхдээ, өнгөрсөн хэдэн арван жилд Өмнөд Солонгос болон Шянганы эдийн засаг, соёл болон хүн ардын харилцаа холбооны салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжсөнийг хоёр тал өндрөөр үнэлээд, банк санхүүгийн хямралын нөлөөг зохицуулахын төлөө хамтын ажиллагаагаа өрнүүлэх талаар тохиролцоонд хүрлээ. Хоёр тал бас Өмнөд Солонгос болон Шянганы худалдааг 2010 он гэхэд 25 тэрбум ам.долларт хүргэхээр хамтран чармайхыг зөвшөөрлөө гэжээ.
Мөн өдрийн үдээс хойш, Зэн Иньчуань Өмнөд Солонгосын ГХХЯ-ны сайд Ю Миунхуантай хэлэлцээ хийж, хоёр тал дэлхийн чанартай банк санхүүгийн хямралын нөлөөг хамтаар зохицуулах, эдийн засаг худалдааны хэлхээ холбоог нэмэгдүүлэх, харилцан хөрөнгө оруулах эрч хүчээ чангалах зэрэг харилцан сонирхож байгаа асуудлуудыг авч хэлэлцсэн байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|