Бразилд айлчилж байгаа Хятад улсын дэд дарга Ши Жиньпин тухайн орон нутгийн цагаар 19-ний өдөр Бразилд Бразилын ерөнхийлөгч Лулатай уулзсан байна.
Ши Жиньпин Лулатай уулзах үе хэлэхдээ, Хятад Бразил хоёр орон шинээр хөгжиж байгаа чухал орон болсны хувьд хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхийн ач холбогдол нь хоёр талын хүрээ хэмжээнээс давж, улмаар дэлхийн чанартай, стратегийн чанартай болж байна. Миний энэ удаагийн Бразилд хийж байгаа айлчлалын гол зорилго бол Бразилын талтай хоёр орны тэргүүн нарын нийтлэг ойлголтыг гүнзгийрүүлж, хоёр орны стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэхэд байгаа юм гэжээ.
Лула хэлэхдээ, Бразилын тал Хятад хоорондын харилцааг маш их хүндэтгэж байна. Өнөөгийн хоёр орны харилцааны хөгжилд сэтгэл ханамжтай байна, Хятадын талтай Бразил Хятадын стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|