• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-20 17:36:12    
Хятад Бразил хамтын ажиллагааны шинэ зам суваг нээх ёстой

Хятадын Олон Улсын Радио

     Бразилд айлчилсан Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 19-ний өдөр Бразилд Хятад, Бразил хоёр орон хамтын ажиллагааны шинэ зам суваг, салбар нээж, хоёр орны урт удаан хугацааны хөгжилд тус дөхөм үзүүлэх ёстой гэж илэрхийлжээ.

     Эмнэлэгт хэвтэж байгаа дэд ерөнхийлөгч Жосе Аленсарын тусгай төлөөлөгч, Бразилын Гадаад хэргийн сайд Селсо Аморимтай хэлэлцээ хийх үед Ши Жиньпин хэлэхдээ, шинээр хөгжиж байгаа чухал хоёр орны хувьд Хятад, Бразил хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй, дэлхийн энх тайван болон бүс нутгийн энх тайван , хамтын ажиллагаа, хөгжилд ч ашигтай юм гэжээ.

     Олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах , дэлхийн эдийн засгийн бууралтаас сэргийлэх тэрчлэн олон улсын банк санхүүгийн системийн өөрчлөлтийг ахиулах зэрэг талын ойлголцол зохицуулалтаа эрчимжүүлж, хөгжиж байгаа орнуудын ашиг сонирхлыг хамтаар хамгаалахад Хятад улс бэлэн байна гэжээ.

     Аморим хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Бразил, Хятадын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техник зэрэг салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа элбэг баян амжилтад хүрсэн. Одоогийн олон улсын банк санхүүгийн хямралтай байдалд хоёр орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Бразил, Хятадын стратегийн түншийн харилцааг нэн өндөр төвшинд хөгжүүлэх ёстой гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\