• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-20 17:49:42    
Хятадын тал Бразилтай стратегийн түншийн харилцаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна

Хятадын Олон Улсын Радио

      Бразилд айлчилж байгаа Хятад улсын дэд дарга Ши Жиньпин 19-ний өдөр Бразилын удирдагчидтай уулзан хэлэлцээ хийж, хоёр орны стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцсон байна.

      Эмнэлэгт хэвтэж байгаа Бразилын дэд ерөнхийлөгч Жосе Аленкарын тусгай төлөөлөгч, Бразилын ГХЯ-ны сайд Келсо Аморимтай уулзах үед Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөг арилгах, бүх дэлхийн эдийн засгийн бууралтаас сэргийлэх болон олон улсын банк санхүүгийн өөрчлөлтийг ахиулах зэрэг талаар Бразилтай харилцаа холбоо тогтоож зохицолдон ажиллахад бэлэн байна гэжээ. Келсо Аморим хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямралд хамрагдан орж байгаа өнөөгийн нөхцөлд, хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Бразил Хятадын стратегийн түншийн харилцааг нэн өндөр төвшинд ахиулахад бэлэн байна гэжээ.

      Бразилын сенатын дарга Жосе Сарнеи болон төлөөлөгчдийн танхимын дарга Мичел Темертэй уулзах үед Ши Жиньпин хэлэхдээ, хоёр орны хууль тогтоох байгууллага хойшдоо харилцаа холбоо яриа хэлэлцээгээ эрчимжүүлэн, өөр өөрийн орны бүтээн байгуулалт болон Хятад Бразилын харилцааг бүх талаар хөгжүүлэхэд улам их хувь нэмэр үзүүлэхийг хүсэж байна гэжээ. \ Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\