Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 20-ны үдээш хойно, Бразилд хийсэн айлчлалаа өндөрлөөд, Мальтад айлчлахаар Бразилын умард нутгийн Манаус хотоос мордлоо.
Бразилын дэд ерөнхийлөгч Жосе Аленкарын урилгаар, Хятадын улсын орлогч дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 18-ны орой Бразилын нийслэл Бразилиа орж, албан ёсны айлчлал хийсэн юм. Бразилд байсан хугацаандаа тэрээр Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула, Гадаад хэргийн сайд Келсо Аморим, Бразилын парламентын удирдагчидтай уулзан хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцжээ. Ши Жиньпин бас Бразилын умард нутгийн Манаус хотод зочилсон байна. /Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав./
|