• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-22 15:37:45    
Ши Жиньпин Мальтын Ерөнхийлөгч, парламентын даргатай уулзлаа

Хятадын Олон Улсын Радио


Ши Жиньпин Малтын Ерөнхийлөгч Георги Хизлертай

     Мальтад айлчилж байгаа Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 21-ний өдөр Валлеттад Малтын Ерөнхийлөгч Георги Хизлер, парламентын дарга Луис Галеа нарын зэрэг Мальтын талын удирдагчидтай тус тус уулзахдаа, Хятад, Мальтын уламжлалт найрсаг хамтын ажиллагааны харилцааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлжээ.


Ши Жиньпин Малтын  парламентын дарга Луис Галеа тай

     Ерөнхийлөгч Георги Хизлертэй уулзах үед Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Мальт хоёрын харилцааг адил бус нутаг дэвсгэр, адил бус нийгмийн байгуулал, адил бус соёлын уламжлалтай улс орны харилцан хүндэтгэж, харилцан эрх тэгш хандаж, найрсгаар зэргэцэн оршиж байгаагийн үлгэр жишээ гэж хэлж болно. Хятад, Европ яриа хэлэлцлээ эрчимжүүлэн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой, Хятад, Европын харилцааны хөгжлийг ахиулахын тулд Мальтын гаргасан хүчин чармайлтыг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд цаашид нааштай үүрэг гүйцэтгэж, Хятад, Европын харилцааны эрүүл саруул, тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлэхийг Мальтад хүсч байна гэжээ.

     Ерөнхийлөгч Георги Хизлер хэлэхдээ, Мальт, Хятад сайн сайхан хамтын ажиллагааны харилцаатай байсаар ирсэн, Мальт нэг Хятадын бодлого эрс баримтална гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\