
Засгийн газрын санхүүгийн алдагдлын тал хувийг 4 жилийн эхний тушаалын хугацаандаа багтаан нөхнө гэж Америкийн ерөнхийлөгч Барак Обама 23-нд мэдэгдлээ.

Барак Обама мөн өдөр цагаан ордонд болсон "Санхүүгийн үүрэг хариуцлагын" дээд хэмжээний бага хуралд оролцон үг хэлж, санхүүгийн бодлогын жолоодох чанартай зарчмаа нийтэлсэн бөгөөд санхүүгийн алдагдлыг тогтоон барихын чухал чанарыг онцолсон байна. Тэрээр хэлэхдээ, хэрвээ санхүүгийн алдагдлыг зэргээр зохицуулахад хүрвэл Америк нь эдийн засгийн бас нэгэн хямралд унах болно гэжээ.

Америкийн конгрессын төсвийн албын урьдчилан төсөөлснөөр, 2009 оны 9-р сарын 30-нд дууссан санхүүгийн жилд, засгийн газрын санхүүгийн алдагдал нь 1 триллион 200 тэрбум ам.долларт хүрч, түүхийн хамгийн өндөр хэмжээнд хүрэх болно. Үүнд нь эдийн засгаа сэргээхэд хэрэгжүүлсэн төлөвлөгөөний зардал багтахгүй аж. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|