• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-26 15:33:02    
Хятад удамтай Лүө Жя-хүйг Америкийн Худалдааны Яамны сайдаар нэр дэвшүүлэв

Синьхуа Агентлаг

      Америкийн Ерөнхийлөгч Барак Обама 25-ны өдөр телевизийн шууд нэвтрүүлгээр хийсэн Цагаан ордны хэвлэлийн бага хурал дээр, Вашингтон муж улсын дарга асан, Хятад удамтай Лүө Жя-хүйг Худалдааны Яамны сайдаар нэр дэвшүүлсэн байна.

      Обама үүнийг мэдэгдэх үед хэлэхдээ, Америкийн эдийн засаг болон "Америкийн мөрөөдл"-ийг хэрхэн хөгжүүлэх талаар Лүө Жя-хүй надтай адил үзэл ойлголттой байна гэжээ. Лүө Жя-хүй хэлэхдээ, Обамаг би бүх хүчнээрээ дэмжих бөгөөд Обамагын эдийн засгаа хөгжүүлэх төлөвлөгөөнд итгэл төгс байна гэжээ. Нэр дэвшүүлснийг Сенат зөвшөөрөх юм бол, би Худалдааны Яамыг би Обамаагын засаг явуулах хөтөлбөрийн нааштай ахиулагч болно гэж тэр бас илэрхийлсэн байна.\Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\