Бангаладешийн Дотоод хэргийн сайд Адв Сахара Хатун 26-ны орой хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, 25-ны үдээс өмнө цэргийн эргэлт гаргасан винтовт цэргийн ангийн төв байрыг Бангаладешийн цагдаагийн талынхан мөн өдрийн орой хяналтдаа бүрэн авч, 22 офицерыг сулласан боловч, 137 офицер сураггүй байсаар байна гэжээ.
Бангаладешийн Хууль зүй, парламентын үйл хэргийн яамны төрийн сайд Камрул Ислам 26-ны үүрээр хэлэхдээ, цэргийн эргэлтийн явцад 50 орчим хүн эндсэн байна гэжээ.
Гэвч тухайн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл 26-ны орой суллагдсан офицерын үгээс иш татаж мэдээлэхдээ, 100 орчим офицер алагдсан гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|