• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-27 11:35:14    
Обама Конгресстоо 2010 оны төсвийн тайланг дэвшүүлжээ

Хятадын Олон Улсын Радио

     Америкийн ерөнхийлөгч Барак Обама 26-ны өдөр Конгресстоо 2010 оны Засгийн газрын төсвийн тайланг дэвшүүлж, санхүүгийн алдагдлыг багасгахаа амлаж, эмнэлэг эрүүл мэндийн салбарын өөрчлөлтийн арга барилыг дэвшүүлж, дайны төсвөө нэмэгдүүлэхийг шаардсан байна.

     Энэхүү нийт хэмжээ нь 3 триллион 550 тэрбум ам долларын төсвийн тайланд 250 тэрбум ам доллар нэмэгдүүлэн банк санхүүгийн салбарыг дэмжихэд зарцуулж, саяхан баталсан эдийн засагт сэдэлт өгөх төлөвлөгөөндөө хүн бүрд жилд 400 ам долларын татвар ногдуулах гэсэн заалтыг үргэлжлүүлэхийг шаардаж, Бушийн засгийн газрын дунд орлоготой давхаргын татварыг хасах арга барилыг сунгахыг шаардсан байна.

     Төсвийн төлөвлөгөөнд бас эм эмнэлэг эрүүл мэндийн салбарын өөрчлөлтийн арга болон санхүүжилтийн шаардлагыг дэвшүүлсэн байна. Уг төлөвлөгөөнд бас нэг төсөл дэмжиж Хүнсний бүтээгдэхүүн болон эм бэлдмэлийн удирдлагын газрын бусад орноос нэн хямд үнээр аюулгүй үр ашигтай эм бэлдмэл худалдан авахыг зөвшөөрсөн байна.

     Үүнээс гадна төсвийн төлөвлөгөө нь 75 тэрбум 200 сая ам долларын цэргийн зардал нэмэгдүүлж, энэ сангийн жилийн Ирак болон Афганистаны дайнд ашиглахыг шаардаж, 130 тэрбум ам долларын төсөв баталж, ирэх санхүүгийн жилийн Ирак, Афганистан хоёр орны дайнд зарцуулахыг шаардсан байна. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\