Америк ирэх 18 сарын дотор Иракаас ихэнх цэргийн ангиа гаргаж, Иракт дахь байлдааны үүргээ дуусгана гэж Америкийн Ерөнхийлөгч Барак Обама 27-ны өдөр мэдэгдэв.
Тэрээр мөн өдөр хойд Каролина муж улсын Лежеуне цэргийн хуаранд үг хэлж, цэргийн талын саналыг сонссоны дараа , Иракийн дайныг хариуцлагатай дуусгаж, аюулгүй байдлын хариуцлагыг бүрмөсөн Иракчуудад шилжүүлэн өгнө гэсэн стратегийг шинээр хянан тогтоосон байна гэжээ.
Шинэ стратегийн анхны бүрэлдэхүүн хэсгийн хувьд уг цэрэг гаргах төлөвлөгөөнд, ирэх оны 8-р сарын 31-нээс өмнө, Иракаас ихэнх цэргийн ангиа гаргаж, дайны үүргийг дуусгаж, 35 мянгаас 50 мянган цэргийн хүчнийг үлдээж, Иракийн засгийн газар тэрчлэн аюулгүйн хүчинд туслан цэрэг дайны үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж, 2011 оны сүүлчээс өмнө Иракт байрлаж байгаа бүх цэргийн ангийг гаргах явдал багтаж байгаа юм байна.
Шинэ стратегийн хоёрдугаар шатанд, цаашид дипломат арга барилаар дамжуулан Ирак "энх тайван", "баян хүчирхэг" болоход нь туслах болно гэж Обама хэлжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|