• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-07 17:07:46    
Хятадын хоёр чуулган дэлхийн эдийн засгийн сэргэлтэд итгэл нэмэгдүүлсэн байна

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн өдрүүдэд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэргэжилтэн нар Хятадын хоёр чуулганаас уламжлагдсан "хүндрэл бэхшээлийг тэвчиж, өрсөлдөөн сорилтыг ялан давах" итгэл зоригийг нааштай үнэлж, манай гаргийн хэмжээнд эдийн засаг тааруу байгаа өнөөгийн нөхцөл байдалд, Хятадын итгэл зориг нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэж үзсэн байна.

     Японы Никкей Шинбуны мэдээнд тэмдэглэхдээ, дэлхийн эдийн засгийн хошууч болсны хувьд, Хятад улс хүмүүсийн анхаарлы гмаш их татаж байна. Хятадын эдийн засаг дээд хурдтай хөгжлийн замдаа орж чадах эсэх нь дэлхийн эдийн засгйин сэргэлтийн зангилаа зүйл болох юм гэжээ.

     Америкийн Валл Стреет журнал сонинд тэмдэглэхдээ, бүх дэлхийг хамарсан банк санхүүгийн хямрал гарч буй нөхцөлд эдийн засгийн өсөлтийг 8 хувь орчимд хүргэх зорилтыг биелүүлэхэд Хятадын удирдагчид итгэл дүүрэн байсаар. Ийнхүү итгэл зоригоо харуулж буй явдал нь өнөөгийн даян дэлхийд ховор тохиох зүйл юм гэжээ.

     Аргентин, Орос, БНСУ, Румини зэрэг орны хэвлэл мэдээллийнхэн ч Хятадын засгийн газрын хямралыг даван туулах бодлогод анхаарлаа маш их хандуулцгаасан байна. \Номин орчуулж Баясгалан хянав \