Америкийн экологийн хамгаалалтын эрдэмтэн доктор Даниель Тейлор болон Роберт Флеминг саяхан сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, өнгөрөгч зууны 80-аад оны сүүлийн хагасаас одоог хүртэл, Түвдийн амьтан ургамлын төрөл зүйлийн тоо хэмжээ нь тогтвортой байдлаа хэвээр байлгаж, хэсэг амьтан ургамлын тоо хэмжээ нь бүр ихээр нэмэгдсэн байна гэжээ. Тэд ний үзэж байгаагаар, Түвд бол өнөөгийн дэлхийн хамгийн амжилттай байгалийн дархан цаазтай районы нэг юм байна.
Америк Хятад хоёр орны зохиолчдын хамтран найруулж бичсэн "Түвдийн амьд бодисын олон ургалжит чанар болон хамгаалалтын ажил үйлс" гэсэн ном сүүлийн өдөр англи, Түвд болон хятад хэлээр хэвлэгдсэн байна. Уг номын зохиолчийн нэг болох профессор Роберт Флеминг хэлэхдээ, далайн төвшнөөс дунджаар 4500 метрийн өндөрт хүн төрөлхтнийг багтаасан аливаа амьд бодис нь бүр хатуу орчин тойронд амьдарч байна. Түвдийн шат бүрийн засгийн газар нь цөмөөр амьд бодисын олон ургаалчит чанарыг хамгаалах талаар маш их үүрэг гүйцэтгэсний учир амьд бодисын олон ургалчат чанарын хамгаалалтын ажил нааштай амжилт тогтоосон байна гэжээ.\Хүчит орчуулж,Пэрлаймаа хянав\
|