Дэлхийн банк 8-ны өдөр тайлан нийтэлж тэмдэглэхдээ, энэ жилд дэлхийн эдийн засаг нь дэлхийн 2-р дайнаас хойш анх удаагаа бууралттай болж, бүх дэлхийн худалдаа ч 80 жилийн турш хамгийн их бууралттай болно гэжээ.
Хорийн бүлгийн санхүүгийн сайд нар болон төв банкны ерөнхийлөгчдийн хурлын өмнөхөн хийсэн уг тайланд тэмдэглэхдээ, Дэлхийн эдийн засаг огцом буурах нь хөгжсөн оронд төдийгүй хөгжиж байгаа орнуудад ч нөлөөлөх юм. Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээгээр жишээлэхэд, өнгөрсөн оны сүүлийн гурван сард дэлхийн аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээ 20 хувиар буурч, хөгжсөн орон болон хөгжиж байгаа орны аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээ тус бүр 23% ба15% -аар буурчээ. Дэлхийн эдийн засгийн нөлөө хүчтэй нөлөөлж буй бүс бол Дорнод европ болон Төв Ази мөн гэжээ. \Сарантуяа орчуулж, Пэрлаймаа хянав\
|