• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-10 11:16:03    
Зургаан талт хэлэлцээг даруй сэргээхийг хүсэв

Синьхуа Агентлаг

     Солонгосын хойгийн асуудлаарх Америкийн тусгай элч Стипен Босворс 9-ний өдөр Сөүлд хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээг даруй сэргээхийг хүсэж байна гэжээ.

     БНСУ-д айлчилсан Стипен Босворс зургаан талт хэлэлцээний БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Вие Сунг Рактай уулзсаны дараа ингэж хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Америк болон БНАСАУ-ын хооронд дээд хэмжээний яриа хэлэлцээ хийхэд Америкийн тал идэвхтэй байр суурь барьж байна, гэвч энэ нь Америк зургаан талт хэлэлцээний үйл явцыг ахиулах хүчин чармайлтаа багасгах гэсэн явдал биш юм гэжээ.

     Хоёр Солонгос хоорондын цэрэг дайны мэдээллийн бүх зам сувгийг тасална гэж БНАСАУ мөн өдөр мэдэгдсэнд Стипен Босворс харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд цааш нь хэлэхдээ, хоёр Солонгос хоорондоо зөвшилцөл ойлголцлоо эрчимжүүлэх нь Америк болон БНСУ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явц болон Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намдаах үйл явцын гол чухал зүйл байгаа юм. Америк болон БНСУ-ын үзэж байгаагаар, БНАСАУ хиймэл дагуул эсвэл хол зайн тусгалтай пуужингийн алийг нь хөөргөх нь хамаагүй, зөвхөн пуужин хөөргөсөн л бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1718-р тогтоолыг зөрчсөн ажиллагаа болох юм гэжээ.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\