• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-10 11:19:13    
Түвдийн асуудлаарх Хятадын байр суурийг дэмжинэ гэлээ

Синьхуа Агентлаг

     Шри Ланкын Ерөнхийлөгч Махинда Ражапакса Хятадаас Шри Ланкад суугаа шинэ элчин сайд хатагтай Ян Шиүпингийн өргөн барьсан итгэмжлэх жуух бичгийг 9-ний өдөр хүлээн авах үед хэлэхдээ, Шри Ланкын засгийн газар нэг Хятадын бодлогоо эрс баримталж, Хятадын засгийн газрын Тайвань, Түвд болон хүний эрхийн талаарх байр суурийг дэмжинэ гэлээ.

     Махинда Ражапакса Шри Ланка болон Хятад хоорондын харилцааг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд, хоёр талын өндөр зиндааны хэлхээ холбоо олширч, эдийн засаг худалдаа, соёл боловсрол, хүн хүчний эх баялгийг бэлтгэх зэрэг салбарын хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрсэн байна. Хятадын тал Шри Ланкын талд их хэмжээний үнэнч туслалцаа үзүүлсэнд Шри Ланкын тал баярлан талархаж байгаа бөгөөд цаашид нэг Хятадын бодлогоо эрс баримталж, Хятадын засгийн газрын Тайвань, Түвд болон хүний эрхийн талаарх байр суурийг дэмжинэ гэжээ.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\