Хятадын эсрэг цөөн тооны гишүүдийн өдөөн дэвэргэсний улмаас Европын парламент 12-ны өдөр Францын Страсбургт Түвдтэй холбоотой асуудлаарх тогтоол баталжээ. Энэ тогтоол нь зөв бурууг хутгаж, Далайн бүлгийг дэмжиж, Хятадын Засгийн газарт дарамт үзүүлэхээр оролдсон байна.
12-ны өдөр батлагдсан энэ тогтоолын төслийг Европын парламентын Эрх чөлөө, ардчилсан холбооны намын бүлгэм болон Ногооны намын бүлгэмийн цөөн тооны гишүүд дэвшүүлжээ. Далай ламтай "улс төрийн яриа хэлэлцээ хийж, бүх талаар улс төрөөр зохицуулах төслийг хайж", бас яриа хэлэлцээ хийх явцдаа, "бүх түвдчүүдийн жинхэнэ өөртөө засахын төлөөний меморандум" гэгч бодит байдлыг үл ойшоосон уг тогтоолыг судлахыг Хятадын Засгийн газарт шаардсан байна. Уг тогтоол нь бас Түвдтэй холбоотой асуудлыг олон улсын болгохыг оролдсон байна.
Европын парламент Түвдтэй холбоотой тогтоол баталсанд урам хугарч байгаагаа Европын парламентын Европ-Хятадын найрамдлын хэсгийн дарга, Их Британи нутагтай гишүүн Нажи Дева мөн өдөр илэрхийлжээ. Уг тогтоолын төсөлд би татгалзан санал оруулсан, учир нь Түвд бол Хятадын салгаж болшгүй нэг хэсэг юм гэж тэр тэмдэглэжээ. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./
|