Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи орон нутгийн цагаар 12-ны үдэд Вашингтон дах Америкийн стратеги болон олон улсын асуудлын судалгааны төвд 21-р зуунд Хятад Америкийн харилцааны хөгжлийг хэрхэн ахиулах асуудлаар лекц уншсан байна.
Ян Жечи хэлэхдээ, миний энэ удаагийн Америк дахь айлчлал бол 4-р сарын эхээр Лондонд болох дарга Хү Жиньтао болон ерөнхийлөгч Барак Обамагийн уулзалтад бэлтгэж байгаа юм. Хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалт нь Хятад Америкийн шинэ цаг үеийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байж, Хятад Америкийн харилцааны хойшдын хөгжилд чиглэл зааж өгөх болно гэжээ.
Ян Жечи цааш нь хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосноос хойших 30 жилийн хөгжил хуримтлалаар, Хятад Америкийн харилцаа түүхийн шинэ гараанд байгаа юм. Хятад Америк хамтаар ялж, сайн сайхан дэлхийг цогцлоох талаар хамтран нэн илүү чармайх ёстой гэжээ.
Ян Жечи бас Тайвань, Төвдтэй холбогдсон асуудлаарх Хятадын засгийн газрын зарчмын байр суурийг тодорхойлж, Хятад Америк хоёр тал өөр хоорондын гол ашиг сонирхлыг үнэнхүү хүндэтгэн үзэж, хоёр орны харилцаанд харш саад болж мэдэх зүйлсийг багасгахаар чармайх ёстой гэжээ. \Сарантуяа орчуулж, Пэрлаймаа хянав\
|