• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-13 16:35:55    
Америк Хятад хамтын ажиллагаагаа эрчимжүүлж банк санхүүгийн хямралыг даван туулахыг зөвшөөрсөн байна

Хятадын Олон Улсын Радио

     Америкийн ерөнхийлөгч Барак Обама тус улсад айлчилж буй Ян Жечитай орон нутгийн цагаар 12-ны үдээс хойш цагаан ордонд уулзаж, олон улсын банк санхүүгийн хямралыг хамтаар даван туулж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж хоёр тал санал нэгтэй илэрхийлсэн байна.

     Барак Обама хэлэхдээ, өнөө Америк Хятад хоёр орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, банк санхүүгийн хямралыг хамтаар даван туулах ёстой, Хятад улсын дарга Хү Жиньтаотай хорин орны бүлгийн банк санхүүгийн Лондон дэх дээд хэмжээний уулзалтын хугацаанд уулзахыг би хүсэн хүлээж байна гэжээ. Хятад улстай нэн эрч хүчтэй харилцаа хөгжүүлэхийн төлөө Америк чармайж байна гэж тэрээр онцолсон бөгөөд Хятадын талын авсан дотоодын эрэлт хэрэгцээгээ өргөтгөх, эдийн засгийн өсөлтөө батлах арга хэмжээг сайшаасан байна.

     Өөр мэдээлснээс үзвэл, Ян Жечи Вашингтон дах Америкийн стратеги болон олон улсын асуудлын судалгааны төвд 21-р зуунд Хятад Америкийн харилцааг хэрхэн хөгжүүлэх асуудлаар лекц уншсан байна.

     Ян Жечи бас Тайвань, Төвдтэй холбогдсон асуудал дахь Хятадын засгийн газрын зарчимт байр суурийг тодорхойлж, Хятад Америк хоёр тал хоорондын гол ашиг сонирхлыг үнэнхүү хүндэтгэн харгалзаж, хоёр орны харилцаанд саад хохирол болж мэдэх зүйлийг аль чадахаар багасгах ёстой гэжээ. \Сарантуяа орчуулж, Баясгалан хянав\